Selfie: Дэлхийн топ теннисчид Лондонд

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Selfie: Дэлхийн топ теннисчид Лондонд

Оны төгсгөлд болдог шилдэг найман теннисчин оролцдог Английн Лондон хотноо болж байна. 2014 онд оролцсон тэмцээн, уралдаанаас авсан чансаагаар шилдэг наймд багтсан теннисчдийн өрсөлдөөн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.

Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер, Их Британы Энди Мюррей нарын зэрэг шилдэг найман теннисчин өөрсдийн сельфийгээ дарахаа мартсангүй. Харин тэдний дунд Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори багтсан нь энэхүү тэмцээн тивийн үзэгчдийг татаж эхэллээ. Энэ жил 24 настай Японы Кей Нишикори өнгөрөгч есдүгээр сард "Америкийн нээлттэй тэмцээн"-ийн финалд шалгарч, чансаагаа ахиулж, улмаар түүнийгээ хадгалж чадсанаар 5-д эрэмбэлэгдэж, шилдэг наймд багтсан юм.

Японы Кей Нишикори оны төгсгөлд дэлхийн чансаанд 5-д бичигдэж шилдэг наймын өрсөлдөөнд анх удаа шалгарлаа. Энэ жил 24 настай Японы Кей Нишикори өнгөрөгч есдүгээр сард "Америкийн нээлттэй тэмцээн"-ийн финалд шалгарч, чансаагаа ахиулж, улмаар түүнийгээ хадгалж чадсанаар 5-д эрэмбэлэгдэж, шилдэг наймд багтсан юм.

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж