Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Нөлөөний хүмүүс

 

Өнгөрч буй долоо хоног Обамагийн  хувьд хамгийн хүнд өдрүүд байв… Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хоёр жил дутуу ч Оросын лидерийн чансаа өссөөр. Баян Хятад АРЕС-ийн саммитийг зохион байгуулж, Бээжингийн утааг багасгав. Эбола түүхээ бичүүлсээр л байна. Дээд радад хамгийн олон мандаттай ерөнхийлөгч Порошенко зүүн нутгаа буудсаар. Рублийн уналт зогсдоггүй.  Эдгээр мэдээллүүд манай тоймд.

 

Обамагийн ганцаардал

 

Ардчилсан намынхан хоёр танхимд нь хяналтаа тогтоон бататгасан Конгресийн “завсрын” гэгдэх сонгуулийн дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр өөрийн засаг захиргааны алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд Барак Обама бэлэн биш гэдэг нь харагдлаа хэмээн Америкийн сэтгүүлчид бичсэн байв. Нам нь сонгуульд ялагдаж, тэрбээр ганцаардмал байдалд хугацаагаа дуусгах магадлал нь маш өндөр болсон Обама  сэтгэлийн түгшүүртэй байгаа нь хурлын бичлэгээс харагдаж байлаа.

 

Fotobank.ru/Getty Images

 

Барак Обамагийн “улс төрийн ид шидийн” тусгай жор нь  зөвхөн өөрт нь   үйлчилж, намд нь, улс оронд нь хор болов гэж The Washington Post сонинд бичсэн байх юм. Аъаястай, магтаал бишрэлтийг анх гарч ирээд л хүртсэн Барак Обама энэ удаа өөрийн хүчинд итгэлтэй байх нь эсрэгээр үйлчилдгийг мартаад сонгууль бол лидерийн эсрэг дайралт харин түүний засаг захиргааны үйл ажиллагааны үнэлэлт гэдгийг мартсанаас гарцаагүй. Гэвч  тэрээр америкчууд түүнд хангалтай талархал үзүүлсэнгүй гэх гомдолтой байгаа бололтой.

 

Энэ удаагийн өндөр зардалтай сонгуульд  сонгогчдын гуравны хоёр нь оролцоогүй  бөгөөд Обамагийн хувьд тэр нь өөрт нь таатай ханддаг хэсэг гэж бодож байгаа бололтой. Тэгээд л сүүлийн зургаан жилийн дотор АНУ-д байгаа “бодит дэвшлийг” үнэлэхгүй байна гэсэн гомдол түүнд байгаа нь илт.  Хэрэв инэгж үзэж байгаа бол намд нь өөрт нь хүндээр тусна.

 

Өнгөрсөн мягмар гаригт Ардчилсан Сенатад 1980 оноос хойш байгаагүй ялагдал авлаа. Үүний зэрэгцээ Обамаг ерөнхийлөгч байгаа хугацаанд Төлөөлөгчдийн танхимд 70 суудлаа ардчилагч нар алджээ. БНН нь 2006 оноос хойш анх удаагаа Конгрессийн хоёр танхимд хяналтаа тогтоолоо.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригийнхаа илгээлтэд Америкийн армийг Ирак, Сирид “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд ашиглаж болох боломжийн талаар  мэдэгдсэн тухай Associated Press мэдээлсэн байлаа.

 

EPA/TOLGA BOZOGLU

 

Обамагийн хүсэлтийн дагуу Иракт 1,5 мянган америк цэргийг нэмэн илгээхээр болж байна. АНУ нь “Исламын бүлгийн” хэт даврагчидтай тэмцэх зорилгоор ирак, курдуудын нийт 12 байлдааны бригадыг бэлтгэхээр төлөвлөж байна. Бригадын ес нь Иракийн армийнх, гурав нь курдын зэвсэгт жигүүрийнх байх юм. Тэднийг сургаж бэлтгэхэд америк цэргийнхэн оролцоно. Иракт байгаа Америкийн цэргийнхний тоо ийнхүү 3000 хүрч байна.

 

Иракийн цэргийнхнийг сургах хөтөлбөр нь 6-7 сараар төлөвлөгдсөн байна Обамагийн засаг захиргааны гуйсан 1,6 тэрбум долларыг Конгресс зөвшөөрсний дараа уг хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Ер нь бол Ирак, Сири дэх байлдааны ажиллагааны зардал нь дөрвөн тэрбумаас дээш байх бололтой.

Ийм хөтөлбөрийг цэргээ татсан 2011 оноос АНУ хэрэгжүүлж байсан нь бараг  үнэндээ унасан байлаа. АНУ дахиад л хөтөлбөрөө эхлэх шаардлагатай болж байна. Энэ цагаар Америкийн нисэх хүчин “Исламын улс” бүлгийн удирдагч нарыг устгах зорилготой агаарын довтолгоонйг хийсэн байлаа. ИУ бүлгийн лидер Абу Бакр аль-Багдади шархадсан тухай мэдээлэл байгаа ч одоогоор батлагдаагүй байгаа.

 

Дэлхийн нөлөө бүхий аваргууд

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин

 

 

Америкийн  Forbesсэтгүүл Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэж нэрлэв. Хоёр дахь жилдээ энэ нэр хүндтэй чансааг тэргүүлж байгаа Путины дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бичигдсэн байв. Жагсаалтын гуравт, БНХАУ-ын дарга Си Жиньпин, дөрөв тавд нь Ромын хамба Франциск, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар тус тус  бичигдсэн байна. Чансааны эхний аравт АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллен (6), Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (7), Европын Төв банкны  тэргүүн Марио Драги (8) нар багтлаа. Google компанийг үүсгэн байгуулагчид: Сергей Брин,  Ларри Пейж хоёр есдүгээр байрыг хуваалцав. Аравт нь Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нэрлэгдсэн байна.

 

Нөлөөний чансаа нь “эерэг”, “сөрөг” гэж ялгаварлагддаггүй. Чансааг бүтээгчид ялагчийг тодруулахдаа  хамгийн их нөлөөг үзүүлснээр хэмждэг. Ямар нөлөө вэ гэдэг нь чансааны зорилго биш.

 

Дэлхийн хамгийн нөлөөтэй хүн гэж Путиныг үзэхэд энэ жилийн үйл явдлууд болох: Крымыг булаан нэгтгэсэн, Украинд шууд бусаар дайн зохион байгуулсан, Хятадтай 70 тэрбум доллараас дээш өртөгтэй хийн хоолойг барих гэрээ байгуулсан зэрэг нь нөлөөлсөн гэж Forbes тэмдэглэв. Өөрийн зорилгынхоо төлөө дэлхийн санаа бодлыг үл ойшоодог орны тэргүүн хэмээн уг сэтгүүл Путиныг нэрлэжээ.

 

Өнгөрсөн жил Путин энэ чансааг тэргүүлэхдээ Америкийн тусгай албадаас Орост бүгэн нуугдсан Эдвард Сноуденийг  тойрсон дуулиан, Сирийн химийн зэвсгийг устгуулан дайныг нь зогсоосон зэргээр үнэлэгдсэн байв. Үүнээс өмнө (2012, 2011, 2009 онуудад) Путин уг сэтгүүлийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн эхний гуравт нэрлэгдэж байлаа.

 

Барак Обама дэлхийн цорын ганц хүчирхэг улсын лидерийн давуу талаа ашиглаж чадсангүй учраас тэрээр эдийн засгийн уналтын дараа ажилгүйдлийнхээ төвшин хамгийн дор хэмжээнд хүргэсэн ч дэлхийн нефтийн үйлдвэрлэлээр Оросыг гүйцсэн ч гэсэн Путины Крым дэх “ эелдэг хүмүүст” хожигдож, Иракийн есөн жилийн дайныхаа өчүүхэн үр дүнг нь балруулдах “Исламын улс” бүлгийнхний өмнө сандралтай, Эбола вирусийн аюулыг бүрэн мэдрээгүйгээрээ Путинд аргагүй л дийлдэгдлээ.

 

Эболагийн эртний гаралтайг эрдэмтэд тайлбарлав

 

Гэрэлтүүлдэг цахим микроскопын тусламжтайгаар хийгдсэн Эбола вирусийн зураг.

Фото: Frederick A. Murphy / Centers for Disease Control and Prevention

 

Одоогоор хамгийн аюул ихтэй өвчилсан тохиолдлын 78 хувьд нь үхэл дагуулдаг Эболагийн вакцин хийн хайж байх зуур эрдэмтэд вирусийн гарал үйслийн судалгаагаар олныг  алмайруулсан бүтээлүүдээ хийж байна. Тийм судалгааны нэг өнгөрсөн долоо хоногт нийтлэгдэн анхаарал татлаа. Филовирусууд (Эбола хижгийн вирус болон түүний хамгийн аюул багатай хамаатан Марбург зэргийн  хамаардаг вирусийн нам) наад зах нь 16-23 сая жилийн өмнө миоценийн үед анх гарч иржээ.  Тэр үеэр л филовирусууд үүссэн гэж PeerJ сэтгүүл болон Баффало хотын Нью-Йоркийн их сургуулийн хэвлэлийн мэдээндээ тогтоожээ. Тэдний нээлтээс өмнө орчин үеийн филовирусууд 10 мянга орчим жилийн өмнө, хөдөө аж  ахуйн үүсэлтэй зэрэгцэн гарч ирсэн гэж байлаа. Дараа нь Америкийн эрдэмтэд энэ үйл явдлыг дэлхийд хүн төрлийн сармагчин үүсэн үе хүртэл хойшлуулсан юм.

 

Дерек Тэйлор (Derek Taylor),Жереми Брюнн (Jeremy Bruenn) нар хөхтөн амьтдын вирусийн халдварын үеэр ДНК-т орсон “малтмалын генийн” материалын хэсэг дээр ажиллажээ. Нэг тийм филовирусийн ген (VP35) нэгэн газар нутгийн хоёр төрлийн үхэр зусаг огтоно, мөн хоёр төрлийн хэрэлзгэнэ огтоно зэргийн геномд  илэрчээ. Вирус эдгээр амьтдыг тусгай төрөл болохоос өмнө (16-23 сая жилийн өмнө) тэдэнд халдсан гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Малтмалын VP35 нь генетик талаасаа Марбургаас илүүтэйгээр Эболад ойр. Тэгэхлээд миоценийн эринд эдгээр вирусууд тархаж эхэлжээ.Эбола, Марбург хоёрын холбооны  тухай мэдээлэл хоёр өвчний нэгдмэл вакциныг бүтээхэд хэрэг болно гэж Тэйлер хэлж байна.

 

Мөн америк эрдэмтэд Африкийн хамтран зүтгэгч нарынхаа хамт 2014 оны Эболагийн дэгдэлтийн эхний сард энэ өвчний оноштой байсан 78 хүнээс авсан материалын үндсэн дээр Эбола вирусийн 99 геномын ерөнхий бүтцийн шугамын макромолекулын бичлэгийг хийж чаджээ.

 

 2014 оны дэгдэлтийн эхлэлийг өгсөн вирус нь 1976 оны  дэгдэлт гарч байсан Төв Африкийн “эцгээсээ” ойролцоогоор 2004 онд салаад 2014 он гэхэд Африкийн баруун хэсэгт нэвтэрчээ. ИнгээдГвиней улсад 2014 оны тавдугаар сард өнөөгийн дэгдэлт эхэлсэн байна.  Өмнөхөөс нь түүнийг ялгаж байгаа нь  вирус сарсан багваахайнаас хүнд дамжсаны дараа амьтан нь дамжуулагч биш болон хүн халдвар тараагч болсон явдал  гэнэ. Уг өвчний анхны 12 хохирогч нь Эболаг эмчилж байсан гвиней оточийг нутаглуулахад оролцсон Сьерра-Леоне улсын 12 иргэн гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.Өнөөгийн  дэгдэлтийн үеэр, дэгдэлтийн өмнөх үеэс вирусийн мутаци нь хоёр дахин өндөр байгаа бөгөөд геномын утгасолигдолын тоо чдундажаас дээш байна. Нийт 395 мутацийн(түүний тоондгеномд тодорхой  байртай болсон 50 утгын солилт) жагсаалт нь 2014 оны өвчний дэгдэлт яагаад ийм  аюултай болсныг ойлгох боломжийг дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийнхэнд өгөн туслаж байгаа юм.Эрдэмтэдийн судалгаанууд ийнхүү шил даран гарч ирж байна.

 

 

Энэ үеэр ДЭМБ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн мэдээндээ, Европын холбооны удирдлага, эм үйлдвэрлэгч нартай тохиролцон €280 сая ($350) еврогоор Эболагийн эсрэгвакцин бүтээн турших, судалгаа явуулах зэрэгт нь хөрөнгө оруулахаар болжээ хэмээн мэдээлэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Эбола Вирустай тэмцэхэд зургаа гаруй тэрбум доллар гаргаж өгөх хүсэлтийг Конгресст хүргүүлсэн байна.

 

Ер нь бол манай үед халдварт өвчний дэгдэлт, төрөл гарал нь улам бүр өргөжин тэлж байна. Эбола хижгийн улмаас бараг 5000 хүн нас барж, 13 мянга орчим хүн халдвар аваад байна Бусад халдварт өвчний тархалттай Эболаг зэрэгцүүлээд үзвэл маш бага тоо юм. Өнгөрсөн онд сүрьеэ өвчнөөр  дэлхийд 1,5 сая  хүн, өмнөх жилд нь халуу хижгээр хүүхэд голдуу 600 мянган хүн  нас баржээ. Улирлын томуугаар зөвхөн АНУ-д жилдээ 20-40 мянган хүн нас барж байна.  САРС, шувууны, гахайн томуу, энтеровирус, Ойрхи Дорнодын титэм вирус, Эбола вирус, чикунгуньи вирус…  Хүнд довтолж байгаа халдварт өвчин үерийн ус мэт.  Гэтэл эрдэмтдийн гаргасан  нэгэн тооцоогоор 1980 оноос хойш 12102 дэгдэлт, 215 халдварт өвчин 219 орны 44 сая хүнийг хамарчээ. Харин тэдний дүгнэлт нь сонирхолтой. ЗЗ жилийн дотор  халдвар дэгдэлтийн тоо, төрөл нэг мянгаар  1990 гэхэд нэмэгдэв. Тэр нь 2010 онд 3000-аар нэмэгджээ. Харин “хүн амд ноогдох” ачаа нь бага болсон байна. 

 

Оросын  валют суларсаар байна

 

 

Арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн биржийн  арилжаагаар  нэг доллар 48,7 рубль болон дээд амжилт тогтоов. Евро ч дээд амжилтаа тогтоон  60 рублийн хэмжээнд  арилжигджээ. Рублийн ханшны уналтын үндсэн шалтгаан нь нефтийн үнийн уналт болж байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Оросын Төв банк валютын интервенциэ өдөрт 350 сая хүртэл доллар болгон буулгах шийдвэр гаргасан нь ханшийн огцом өсөлтийг гаргав.

 

АРЕС эдийн засгийн интеграцийг ярилцаж байна

 

ТАСС/EPA/HOW HWEE YOUNG

 

Ням гаригт Хятадын нийслэлд нээгдэж байгаа “АРЕС-ийн долоо хоногийн” гол арга хэмжээний нэг Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны, АРЕС-ийн Ажил хэрэгч саммит дээр бүсийн  эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх асуудал  анхаарлын төвд нь байх юм. “АНДБ-ийн шинэ харц: бүтээлч байдал, харилцаа холбоо, интеграци, цэцэглэлт” уриан дор явагдах гурав хоногийн саммитад Ази, Номхон далайн бүсийн 21 орон ба бусад 16 орны 20 салбарыг төлөөлсөн мянга орчим компани оролцож байна.

 

Саммитийн БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлээ. Түүнд АНУ, Вьетнам, Индонези, Шинэ Зеланд, Папуа – Новой Гвинеи, Перу  зэрэг АНДБ-ийн бусад орнуудын  төр засгийн тэргүүн нар, Microsoft, Lenovo, Rio Tinto, Walmart, Nomura Holdings зэргийн нөлөө бүхий корпорацийн  удирдагчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон тэргүүлэх эдийн засагчид оролцож байна.

 

Арга хэмжээнд дэлхийн бизнесийн байгууллагын анхаарал ихээхэн татагдсан бөгөөд дэлхийн 500 том компанийн 130 нь төлөөлөгчдөө ирүүлжээ. Дээр дурьсан бүс нутгийн эдийн засгийн интеграциас гадна инновацийн хөгжлийг дэмжих, Ази-Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүс байгуулах, эдийн засгийн шинэчлэл түншлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн хөгжлийн асуудлууд ярилцагдах юм. Ази, Номхон далайн бүс дэх Оросын эзлэх байрын асуудлаар  тусгайлан хэлэлцэх бөгөөд тэнд Путин  илтгэх юм. Арваннэгдүгээр сарын 10-нд ажил хэрэгчидийн хүрээнийхэн улс төрийн лидерүүдтэй уулзахаар төлөвлөгдсөн байна.

 

Саммитийн өмнө хийгдсэн АРЕС-ийн орнуудын Гадаад хэргийн болон Худалдааны сайд нарын уулзалтаар Ази, Номхон далайн бүсэд Чөлөөт худалдааны бүс байгуулах замын зургийг  хүлээн авсан байв. “Бид энэ үйл ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Замын зургийг хэрэгжтэл  ажиллах болно. Түүний зорилго нь байгаа гэрээнүүдэд тулгуурлан хурдан хугацаанд Чөлөөт худалдааны бүсийг байгуулах явдал” хэмээн сайд нарын мэдэгдэлд нь өгүүлжээ.  

 

Сайд нарын зөвөлгөөнөөр АРЕС-ийн орнуудын хууль хяналтын байгууллагын болон Авлигатай тэмцэх Хамтын нийгэмлэг байгуулах талаар тохиролцсон байна.

 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч гэгдэж байгаа Оросын ерөнхийлөгчийн гадаад орнуудын тэргүүн нартай уулзан ярилцах нь мэдээж олны анхааралд байна. Баруун Орост хориг тавьснаас хойш ийм хэмжээний том ажиллагаанд Путин оролцож байгаагүй. Ойрын долоо хоногийн дотор Владимир Путин гадаадын лидерүүдтэй өргөн цар хэмжээний  нүүр тулсан уулзалтуудыг АРЕС, G20-ийн саммитууд дээр хийх юм. Энэ удаа  түүнтэй албан бус уулзалт хийхийг Америкийн ерөнхийлөгч хүссэн байв. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хийх уулзалт нь сонирхол татна. Путин Хятадын лидертэй уулзан олон тооны бичиг баримтуудад гарын үсэг зурах тухай яриа байгаа. 

 

Ерөнхийлөгчийн нам хамгийн олон суудалтай

 

© Михаил Палинчак/ТАСС

 

"Петр Порошенкогийн эвсэл" ба "Ард түмний фронт" намууд Украины Сонгуулийн ерөнхий хорооны урьдчилсан тооцоороо Дээд радад 132 , 82 депутатын суудал авч байна. Украины Сонгуулийн ерөнхий хороо аравдугаар сарын 26-нд явуулсан Дээд радын сонгуулийн намын жагсаалтын саналын хуудсын дүнг тоолж дуусаад Дээд радын сонгуульд ерөнхий сайд Арсений Яценюкийн “Ард түмний фронт” нам ялсан нь саналын хуудсын 100 хувийн тооллогын дүнгээс тодорхой болж байна гэж  өмнө мэдэгдсэн юм.

 

“Ард түмний фронт” нам 22,14 хувийн санал, ерөнхийлөгчийн талыг баригч “Петр Порошенкогийн эвсэл” 21,81 хувийн санал, Львов хотын мэр Андрей Садовыйн “Өөртөө туслах” нам 10,97 хувийн санал, хуучин Бүс нутгийн намынхны “Сөрөг хүчний эвсэл” 9,43 хувийн санал, Олег Ляшкогийн Радикал нам 7,44 хувийн санал, Юлия Тимошенкогийн “Батькивщина” нам 5,58 хувийн санал  тус тус авч, парламентад орох эрхтэй болжээ.

 

 

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсад сурагчид амь үрэгдсэнд хоёр хоногийн гашуудал зарласан байлаа

 

Өнгөрсөн долоо хоногт Зүүн Украины байдал ихээхэн хурцадлаа. Донецк хотыг хүчнийхэн их буугаар буудах үеэр сургуулийн хоёр сурагч алагдав. Өөөр дөрвөн хүүхэд шархадсан байна. Хүүхдийн эсрэг үйлдсэн энэ хэргийн эздийг хариуцлагад татахыг НҮБ шаардлаа. АНУ, Европын орнууд энэ хэргийг буруушаав. Орос Холбооны мөрдөх товчоо сурагчдын эсрэг үйлдсэн хэрэгт эрүү үүсгэсэн байна. Украины тал Оросын нутгаас Луганскт 32 танк,16 их, 30 КамАЗ-тай зэр зэвсэг, амьд хүчний цуваа орж ирсэн гэж мэдээллээ. Телевизийн сайтад тавигдсан байсан мэдээг удалгүй хаажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж