УИХ-д суудалтай намуудтай ЗГ-ыг зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2014.11.09-нд нийтлэгдсэн

УИХ-д суудалтай намуудтай ЗГ-ыг зөвшилцөнө

Дөнгөж сая өнгөрсөн хоёр өдөр болсон АН-ын ҮЗХ-ны 43 дугаар хуралдааны талаар генсек Ц.Оюундарь, Хурлыг зохион байгуулах нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар мэдээлэл хийлээ.


Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар,

1-рт, Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх,

2-рт, Намын их хурлыг товыг зарлах,

3-рт, Хяналтын хорооны гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх тогтоолыг хэлцжээ.



ҮЗХ-ны 228 гишүүнээс 31 нь төрийн захиргааны болон тусгай албан хаагч болсон учраас автоматаар гишүүнчлэлээсээ хасагдаж, үлдсэн 194 гишүүнээс 174 нь буюу 89 хувь хуралдаанд оролцсон байна.

АН Их хурлын товыг арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр зарласан байна.

Энэ үеэр намын даргын асуудлыг хэлэлцэх гэнэ. Их хурлыг зохион байгуулахаар ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.

Харин "Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн, дэмжээгүй. Тиймээс эдгээр гишүүдэд хариуцлага тооцох эсэх нь нээлттэй хэвээр үлдэж байна" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдэгдлээ.

Намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор Дотоод сонгуулийн хороог шинэчлэх шаардлагатай  гэж АН-ын ҮЗХ үзсэн байна.

Учир нь дотоод сонгуулийн хорооны долоон гишүүнээс дөрөв нь төрийн албан хаагч болсон учраас хасагджээ. Дүрэм ёсоор ҮЗХ-ны гишүүнээс Дотоод сонгуулийн хорооны гишүүд сонгогддог учраас нөхөж ХУД-ийн ҮЗХ-ны н.Гантулга, СХД-ийн ҮЗХ-ны гишүүн н.Болдбаатар, Сүхбаатар аймгийн ҮЗХ-ны гишүүн н.Төмөрхүү, Дундговь аймгийг ҮЗХ-ны гишүүн н.Равдандорж нарыг намын даргын санал болгосноор томилжээ.   

Тэгвэл дараагийн Засгийн газрыг байгуулах ажлыг намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь АН-ын бүлэгт даалган, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн оруулж ирэхийг үүрэг болгосон байна.

Түүнчлэн ҮЗХ-ны хурлаар МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчингүй болгожээ.
 

Л.ХАЛИУ   

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж