Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

“Хобби алтан цагариг” сагсан бөмбөгийн клубын нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэллээ. Тэмцээн 12-ны өдрийг дуустал “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжлэх юм.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр спортын мастер Д.Батцолмон захиралтай “Хобби алтан цагираг” клуб, ивээн тэтгэгчээр спортын мастер Ж.Чинзориг захиралтай “Милл хаус” компани ажиллаж байгаа аж.

Тэмцээн 40-44, 45-49, 50-55 ба 55-аас дээш насны эрэгтэй баг, 35-39, 40-45 ба 46-гаас дээш насны эмэгтэй баг гэсэн ангилалаар өрсөлдөх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж