Цөлийн дундах экосистемийг сэргээхэд ялимгүй бага ус ч хэрэг болдог ажээ. Америк-Мексикийн хил орчим дахь хэдэн арван жил сэргээхээр оролдсон нэгэн гол гэнэт "амилжээ"
Колорадо гол нь эртнээс АНУ ба Мексикийн долоон мужийн хот болон фермүүдийн усны хэрэгцээг хангаж ирсэн гол юм. Гол ширгэж, далайд хүрэхээ больсонд хоёр улсын зүгээс онцгой анхаарал хандуулж, хамтарсан төсөл хэрэгжүүлэн, үүнийхээ хүрээнд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг гол ойролцоо хоригложээ. Байгалийн жамаар нь байлгахыг зорьсон гол төслийн үр дүнд сэргэж, ус нь улам бүр нэмэгдэж байгаад нутгийн иргэд баяртай байгаа аж.
Гол ус ширгэж, устах нь экологийн тэнцвэрт байдал алдагдсантай шууд хамаатай болохыг энэ төсөл дээр ажилласан мэргэжилтнүүд анхааруулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР