EPA/TATYANA ZENKOVICH EPA/TATYANA ZENKOVICH
"Америкийн цэргийн хүчийг “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг хэрэглэхийг зөвшөөрсөн шинэ тогтоол гаргах ёстой" гэсэн байр суурийг Конгрессийн Сенатын танхимын Зэвсэгт хүчний байнгын хороог удахгүй толгойлох Бүгд найрамдах намын сенатор Жон Маккейн пүрэв гаригт илэрхийлжээ.
Жон Маккейн юу санал болгов
Тэрээр MSNBC телевизээр ярихдаа, "АНУ-ын Зэвсэгт хүчнийг “Исламын улс” бүлгийн эсрэг ашиглах зөвшөөрлийг хүс байна. Шулуухан хэлэхэд, Дээд ерөнхий командлагчид хязгаарлалт үзүүлмээргүй байна” гэжээ. Жон Маккейн Шинэ Конгрессийн Зэвсэг хүчний хороог ирэх жилийн нэгдүгээр сараас даргалах юм. Жон Маккейн ерөнхийлөгч Обамаг байнга шүүмжилдэг боловч энэ удаа “Бид ерөнхийлөгчийг манай улсын ерөнхий командлагч гэдгийг ойлгох ёстой. Конгресс тэр эрх мэдэлд нь санаархаад хэрэггүй” хэмээжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчнийг “Аль-Каида”, саддамын дэглэмийн эсрэг ашиглах 2001-2002 оны Конгрессийн тогтоолыг Жон Маккейн сэргээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд гэхдээ асуудалд маш болгоомжтой хандах ёстой гэдгийг сануулжээ.
"Одоо бидний дайсан төрөл арилжсан”
Жон Маккейн мөн ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаа Ираны цөмийн асуудлаар тэдэнтэй тохиролцоо хийхийг хичээж байгаад сөрөг байр суурьтай байгаа аж. Тэрээр үүнийг. “Алдаатай оролдлого” гэж дүгнэжээ.
Конгрессоос Зэвсэгт хүчнийг “Исламын улс”-ын эсрэг ашиглах зөвшөөрөл хүсэх талаар Обама өмнө мэдэгдэхдээ, "2001-2002 оны тогтоол өнөөдрийн шаардлагад нийцэхгүй. Одоо бидний дайснууд огт өөр болж хувирсан. Зэвсэгт хүчнийг хэрэглэх зөвшөөрөл 2-3 сарын манай стратегийг үзүүлэхээс гадна бидний ирээдүйг илэрхийлэх ёстой" гэж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР