Монголын хөлбөмбөгийн “Дэрэн”, “Улаанбааатар их сургууль” клуб хамтран “Дэрэн цом” футзалын өсвөр үеийнхний олон улсын тэмцээнийг энэ сарын 5-8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулж байна. Тэмцээн хөвгүүдийн 10, 11, 12, 13, 14, 15, 16 хүртэлх гэсэн долоон насны ангилалд болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын “Эрчим”, “Хоромхон”, “Улаанбаатар их сургууль”, “Сэлэнгэпресс”, “Хараацай”, “Дэрэн”, “Монголын тэмүүлэл”, “Хүчит Чулуут ДМЮ” клуб болон Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймгаас багууд оролцож байгаагаас гадна ОХУ-ын Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотоос баг тамирчид ирсэн юм.
“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй тус тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болж, аваргууд тодорно.
Ч.БОЛ