“Ану хатан” түүхэн жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.11.08-нд нийтлэгдсэн

“Ану хатан” түүхэн жүжгийг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-9-ний 17.00 цагт “Ану хатан” түүхэн жүжгийг тоглох гэж байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн жүжгийг 2011 онд анх тоглож байжээ. Жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Бямбабазар ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Баясгалан, Ц.Цэрэнболд, Ардын жүжигчин С.Сарантуяа, Г.Мягмарнаран нар тоглох юм.

Жүжигт Галданбошгит хааны хатан Ану монголчууд өөр хоорондоо хагаралдан тэмцэлдэж байсан тэр хүнд хэцүү цаг үед эр нөхрөө аврахын тулд өөрийнхөө амийг үл хайрлан тэмцсэн баатарлаг хатны үнэн түүхийг өгүүлнэ.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж