Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд энэ сарын 12-13-нд шилжих шөнө хоёр хүнийг хутгалж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажиллаж хэргийн сэжигтнүүдийг саатуулсан байна. Хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
С.Отгон