"Рособоронэкспортын» ерөнхий захирлын орлогч Сергей ЛадыгинХятадын Жухай хотноо болох нисэхийн үзэсгэлэн дээр Оросын шинэ сөнөөгч Су-35 онгоцны нэислэгийн чанар чансааг харуулах болно хэмээн мэдэгдлээ.
Ладыгин "Рособоронэкспортын» төлөөлөгчдийг Парис хотын тэнгисийн цэргийн "Евронаваль-2014» үзэсгэлэн дээр толгойлж байсан юм. Тэр үед Ладыгин Су -35 онгоц нийлүүлэх гэрээг Орос, Хятад хоёр хийж байгаа. Тэр нь дуусах шатандаа орсон гэж байв.
"Су-35 Хятадын үзэсгэлэнд нисч очно. Тэнд өөрийн нислэгийн үзүүлэлтүүдээ бүрэн харуулах болно хэмээн тэр хэлжээ. Жухайд агаарын болон сансрын техникийн үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 11-16-нд болох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР