Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас нийслэлийн хэмжээнд борлулалт хийгээд ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг гаргажээ. Тус газраас шилдэг борлуулалттай ном хэвлэл болоод уран сайхны киноны талаарх мэдээллийг олон нийтэд түгээдэг болсоор гурван сар болж байгаа юм.
Энэхүү жагсаалтыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гаргадаг бөгөөд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гаргадаг юм. Энэ сарын тухайд шинээр хэвлэгдсэн номноос хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичиг борлуулалт сайтай байжээ. Энэ нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой гэж ШӨХТГ-аас дүгнэсэн байна. Аравдугаар сарын шилдэг борлуулалттай номоор Эрдмийн тулгуур ном шалгарчээ. Номын борлуулалтыг гаргахдаа нийслэл дэх “Мир”, “Мажестик”, “Аз хур”, “Номуун соёл” номын дэлгүүрүүдээс судалгаа авчээ.
BESTSELLER номын жагсаалт
Д/д | Номын нэр | Зохиогчийн нэр | Тоо |
1 | Эрдмийн тулгуур 5-6 нас | Юнгэрэн, Лхамсүрэн | 2425 |
2 | Эрдмийн тулгуур 3-5 нас | Юнгэрэн, Лхамсүрэн | 1955 |
3 | Эрдмийн тулгуур 6 нас | Юнгэрэн, Лхамсүрэн | 621 |
4 | Тавилан | Л.Сарантуяа | 580 |
5 | Хөх судар | В.Инжинаш | 306 |
6 | Тэнгэрийн таалал | Л.Сарантуяа | 306 |
7 | Өөдөө тэмүүл | Шейрил Сандберг | 290 |
8 | Хичээнгүй бичиг | Юнгэрэн, Лхамсүрэн | 280 |
9 | Зөгийн үүр бусниулсан охин | Стиг Ларсон | 214 |
10 | Миний дэлхий | Болор судар хэвлэлийн газар | 198 |
Д.Цэц