Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг олонхийн дэмжлэгээр огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.
Гэтэл шинэ Ерөнхий сайдыг томилогдтол түүний үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Н.Тэрбишдагвыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд Үндсэн хуульд заасны дагуу түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Энэ утгаараа Шадар сайд Д.Тэрбишдавга ч огцорсон гэсэн үг юм. Гэтэл огцорсон сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа УИХ-ын энэхүү алдаатай шийдвэрийг улстөр судлаачид шүүмжилж байна.
УИХ-ын арваннэгдүгээр сарын 5-ны 68 дугаар тогтоолд “Шинэ Ерөнхий сайдыг томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай” гэсэн нь Ерөнхий сайд нь огцорсон тохиолдолд танхимынх нь сайдууд ч бас ажлаа хүлээлгэж өгөхөөр заасан Үндсэн хуулийг УИХ зөрчсөн нь өөрөө асуудал дагуулж байна.
Тиймээс энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.
Ж.ЭРХЭС