МНН онц их хурлаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

МНН онц их хурлаа хийнэ

Монголын Ногоон  намын /МНН/ хэвийн үйл ажиллагааг хангахын тулд намаа авч үлдсэн хүмүүс онц хурал хуралдуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр МНН-ын Дотоод асуудал хариуцсан дарга Д.Басандорж мэдээлэл хийлээ. Онц их хурлыг хийх бэлтгэл ажлыг одооноос хангаж эхэлсэн бөгөөд ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөж байгаа  аж. Онц их хуралд нийслэл, орон нутгаас 1000 орчим төлөөлөгч хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн онц их хурлыг нээлттэй хийж, ИЗН-д элссэн гишүүдээ намдаа дахин бүртгүүлэх боломжоор хангах аж.  Дээд шүүхээс намын дотоод асуудлаа нам  дотроо шийдэх чиглэл өгчээ. Ирэх долдугаар сараас өмнө намын дотоод асуудлаа шийдэж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэж намын гишүүд онцолж байв.  ИЗН-НН-ыг бүртгээгүй Дээд шүүхийн шийдвэрийн МНН-ын гишүүд талархан хүлээн авч буйгаа мөн дуулгасан юм. МНН-ын Удирдах зөвлөлиийн гишүүн Д.Басандоржийн хэлснээр МНН гишүүнчлэлгүй улс төрийн намын тогтоолцоо бий болгох чиглэлээр  ажиллах гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж