Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав
тэргүүтэй төлөөлөгчдийн Франц улс, Белгийн Вант Улс, Европын холбоонд
хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Франц улсын Хууль
зүйн яам, Дотоод хэргийн яамны харъяа Үндэсний цагдаагийн газар,
Өмгөөлөгчдийн хороо, Францын Магистрын үндэсний сургууль, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны
талаар санал солилцсон байна. Уулзалт, ярилцлагын хүрээнд хэд хэдэн
чухал асуудал хэлэлцсэний нэг нь шүүгч, прокуроруудыг тусгайлан
бэлтгэдэг Францын магистрын үндэсний сургуулийн салбарыг Монгол Улсад
байгуулахаар урьдчилан тохиролцсон байна. Францын магистрын Үндэсний
сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Эрик Миннэгхэр Монгол
Улсад энэ оны долдугаар сард хүрэлцэн ирж, энэ асуудлаар хамтын
ажиллагааны гэрээ байгуулахаар болжээ. Түүнчлэн шүүгч, прокуроруудыг
Франц улсын хуулийн сургуулиудад тус улсын зардлаар суралцуулах,
дадлагажуулах, хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх
тухай гэрээг ойрын хугацаанд байгуулах талаар ярилцжээ.

Бельгийн вант улсын Хууль зүйн яам, Eurojust /Европын холбооны хуулийн
байгууллага/, Олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн шүүхийн
Прокурорын албаны удирдлагуудтай уулзаж Монгол Улс болон эдгээр
байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллгааны асуудлаар санал
солилцсоноор айлчлал өндөрлөсөн байна.
С.Отгон