Улс төр, эдийн засаг, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт манлайлагч болохоор бэлтгэгдэн өрсөлдөж буй “Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот төслийн III шатанд шилдэг 90 оролцогч тунаж үлдсэн. Тэгвэл III шатны эхний хасалт өнөөдөр болж байгаа аж. Энэ удаад баг тус бүрээс багийн гишүүдийн саналаар гурван хүн хасагдах бөгөөд тэдний нэгийг багийн зөвлөх авч үлдэх юм байна. Харин дараагийн хасалтыг төслийн ерөнхий шүүгчдийн үнэлгээгээр хийх юм байна. Гуравдугаар шатнаас шалгарч үлдсэн 30 оролцогч АНУ-д нэг сарын хугацаатай манлайллын хөтөлбөрт суралцах юм.