С.Дэмбэрэл: Шүүхийн төсөвт гар татаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: Шүүхийн төсөвт гар татаж болохгүй

Хууль тогтоогчид шүүхийн төсөв, шүүгчдийн цалингийн тухай ярьж байна.

Шүүхийн төсөв, шүүгчдийн цалин хангамжийн асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг бид та бүхэнд цувралаар хүргэж байгаа. Энэ удаад С.Дэмбэрэл гишүүн үзэл бодлоо илэрхийллээ.

 

 – Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаан дээр та Монголын ард түмэн шударга ёс, хуулийн засаглалыг юун түрүүнд хүсч хүлээж байгаа гэж хэлснээ тодруулахгүй юу?

 

– Ард түмэн хуулийн засаглал гэдэг нэр томьёог хэрэглэхгүй ч гэсэн насан туршдаа үг, үйл хөдлөлөөрөө хоёр л зүйлийг хүсдэг. Хууль, шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй, хуулиар бүгдийг шийддэг. Шүүхийн өмнө хэн боловч гэм буруугаа шүүлгэдэг, эцсийн шийдвэр тэндээс гардаг.Үүнийг аль ч төр, засгийн газар, хууль тогтоох байгууллага хэрэгжүүлэх нь хуульд заасан үүрэг нь. Хүмүүс төрийн гурван өндөрлөг гэж их ярьдаг. Ийм томьёолол Үндсэн хуулинд байхгүй. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу Монгол улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван засаглалтай. Шүүх эрх мэдлийг бие даасан засаглал болгохын тулд шүүхийн шинэтгэлийн том үйл явц өрнөж байна. Үүний гол цөм нь шүүх бие даан, шүүгч хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ нь шүүх төсвөө эрх баригчдаас царай алдаж гуйдаггүй, шүүгчид хэний ч нөлөөнд автдаггүй, зөвхөн хуулийг гул барих биш гол болгон ажиллах зарчмыг бий болгох ёстойг зорьж байна. Монгол улсад энэ чиг үүргийг гардан хэрэгжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан ажиллаж байгаа. Дэлхийн маш олон оронд шүүхийн бие даан, шүүгчдийн хараат бусаар ажиллах нөхцлийг бүрэн утгаар нь хангаж, түүнийг нь гадны нөлөөллөөс хамгаалж, шүүх засаглалдаа хир халдаахгүй,улам бүр сүр хүчийг нь төгөлдөржүүлж ажилладаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж бие даасан Үндсэн хуулийн байгууллага ажилладаг юм.Улсын төсвийн асуудлаар шүүхийн төсөв, шүүгчдийн цалин пүнлүүний асуудал яригдаж байна. Тэгэхээр төсвийг хэлэлцэхэд ярьж болдог юм, ярьж болдоггүй юм гэж байдаг. Хэрэгтэй,шаардлагатай юман дээр хууль тогтоогчид харамлахгүй, гар татахгүй төсөв хөрөнгийг нь зохистой, үр ашигтай хуваарилах гэж сууж байгаа гэж би бодож байна. Ялангуяа шүүхийн төсөвт гар татаж болохгүй.Яагаад гэвэл зорилго нь ариун байхгүй юу. Хуулийн засаглалыг бий болгохын тулд хараат бусаар ажиллах нөхцлийг шүүгчдэдээ бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал.Үүний тулд шүүгчийн ажиллах , амьдрах нөхцөл нь төсөв санхүү, цалин хангамж нь хангалттай байх хэрэгтэй. Төрийн эрх мэдлийн энэ институцийн хэн нэгний ятгалга, дарамт шахалтанд орохгүй хэмжээнд хэвийн ажиллах нөхцлийг бусад улс орнууд хамгийн түрүүнд цалин хангамжаар нь дамжуулж бүрдүүлж өгдөг. Ингэсний дараа шүүхийн байгууллагуудад шинэтгэл хийгдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл ганцаараа энэ үйлсэд хүч мөхөстөнө. Үүнийг төр дэмнэж, дэмжиж энэ ариун үйлсэд морь шиг хөтөлж, манлайлах ёстой. Ингэж байж, хуулийн засаглалын сүр хүч жинхэнэ утгаараа оршин тогтнож, ард иргэд хуулиа дээдэлж, хараат бус шүүхдээ итгэнэ.Хараат бус шүүх бүрдсэн байхад улс орны эдийн засаг, гадна дотны хөрөнгө оруулалт, ажиллах хүч, иргэдийн амьжиргаа бүгд дагаад сэргэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Дараа жилийн төсөв хүндрэлтэй байгаа нь ч үнэн. Гэхдээ Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа үнийн дарамтгүй, хуулийн засаглалтай, шударга ёс нь хамгаалагдсан хараат бус шүүхийг бий болгохын тулд төсөв, цалин хангамжийг нь хуулиар төр хангаж өгөх үүрэгтэй. Монгол улсад ямар ч төмөр зам барьсан, ямар ч орд уурхай ашиглалтанд орсон ч ард иргэд ойрхон юмыг хүсдэг. Тэр нь шударга ёс, хуулийн засаглал, хараат бус шүүх.

 

– Шүүгчдийн цалинг дур мэдэн нэмлээ, төсвийн мөнгө идлээ гэх шүүмжлэл эрх баригчдын зүгээс дуу өндөртэй явж байгаа л даа?

 

– Төр оршин тогтнох үндэс шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааны дээд эрмэлзэл, хуулийн засаглал шүү дээ. Үүнийг Монгол улсын Үндсэн хуулиар заагаад өгчихсөн байдаг. Иргэн хүний заяагдмал эрх, төрийн бусад институцүүдийн чиг үүргийг бүгдийг заасан. Багш, эмчийн цалинг шүүгчдийн цалинтай барьцуулж ойлгож болохгүй. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал төр улсын хэмжүүр болж байдаг. Гадны хөрөнгө оруулагчид хаалга тогшихдоо улс орныг хамгийн түрүүнд хуулийн засаглал хэр түвшинд вэ гэдгээр нь шинждэг болохоос багш эмч нар нь өндөр цалинтай юм байна гэж хэзээ ч үнэлдэггүй.

 

– Та шүүхийн шинэтгэлийн талаар ямар мэдээлэл, үнэлэмжтэй байгаагаа хуваалцахгүй юу?

 
– Би шүүх, хуулийн байгууллагыг гажуудаад байгааг, түүнийг засч залруулах шинэтгэл хэрэгтэйг ил тод хэлдэг хүн. Энэ салбар гажуудаж байна гээд хэлээд зогсохгүй гажуудлаас гаргах арга замыг хамгийн түрүүнд хэлдэг. Би гудамжинд гарч хүний эрх гэж орилдоггүй. Шүүхийн тухай багц хуульд нь санал өгч, шүүх бие даан, шүүгч хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байдаг. Шүүхийн талаар хүмүүс худалдагдлаа, нэг талыг барилаа гэж шүүмжилдэг. Тэр нэр тааруу байгаагийн цаана дан нэр муутай хүмүүс ажилладаг гэж ойлгож болохгүй. Шүүхэд төсөв мөнгийг нь хангалттай хуваарилж, бие даан, хараат бусаар ажиллах нөхцлийг нь хангаж өгснийхөө дараа шударга ёс,

 

Эх сурвалж: http://demberels.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж