Аяган дахь урлагийг МОНГОЛЫН БАРИСТАГИЙН ХОЛБОО үзүүлнэ
Монголын Баристагийн Холбооны Кофе болон бусад төрлийн ундааны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах, ресторан кафены бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Зорилгынхоо хүрээнд бид кофены тухай ерөнхий ойлголт өгөхүйц инфографикийг бэлдэж, news.mn вэб сайтаар дамжуулан та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Мөн бид “Coffee Time” нэртэй өдөрлөгийг 2011 оны 05-р сарын 25-нд Баруун дөрвөн замын “Нарантуул” зочид буудлын 12 р давхарт байрлах “God father” ресторанд зохион байгуулах гэж байна. Та энэ талаарх мэдээллийг www.barista.mn вэб сайтаар орж танилцана уу.