Харааны бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор тэдэнтэй ярилцаж чадахуйц чихэвчийг Microsoft компани танилцуулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ технологийг сайхан сэтгэлт хөтөч нохойноос санаа авч бүтээжээ.
Зам заах чадвартай болгохын тулд гэрлэн дохионы мэдээллийн сүлжээний дагуу байрласан хотын нийт байршлыг таних өгөгдөл суулгасан бөгөөд энэ нь Windows phone төхөөрөмжийн хамт ажиллах юм байна.
Англид 2 сая орчим харааны бэрхшээлтэй хүн байдгаас 180,0 мянга гаруй нь гэрээсээ огт гардаггүй буюу ховорхон гардаг бөгөөд энэхүү төхөөрөмжийн ачаар байдал өөрчлөгдөх боломжтой болох ажээ.
Т.БИЛГҮҮН