Motorolla Droid Turbo-г ёслол төгөлдөр нээж байсан цаг саяхан. Motorolla энэхүү ухаалаг гар утасны шинэ хувилбарыг гаргах нь гэсэн мэдээлэл гарч байсан нь үнэн бололтой.
Moto Maxx нь 565 ppi нягтаршил бүхий 5,2 инчийн Quad HD дэлгэцтэй бөгөөд худалдан авагчид үүнийг ам уралдан магтаж байна.
64GB мэдээлэл хадгалах багтаамжтай, 4к видео бичлэг хийх чадамжтай 21 megapixel камертай. Хамгийн давуу тал буюу худалдан авагчдын гол сонирхлыг татаж буй зүйл нь батерейндаа байгаа аж. 3900mAx бүхий батерейг 15 хан минут цэнэглээд 8 цаг идэвхитэй хэрэглэж болох юм байна.
Өнөөдрөөс эхлэн Бразилд худалдаанд гарч байгаа бөгөөд удахгүй Мексик, Латин Америкийн орнуудын зах зээлд гаргах ажээ.
Т.БИЛГҮҮН