Өнгөрөгч бямба гаригт /05.21-ны өдөр/ дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд хөл тавьсан Б.Гангаамаа дөнгөж саяхан “Mongolia Expeditions” компанийнхантай холбогджээ. Түүний авиралтыг Монголын талаас хариуцаж буй “Mongolia Expeditions”-ийн мэдээлснээр Б.Гангаамаа өдгөө Эверестийн 6500 метрт байрлах өндрийн кэмпэд ирээд байгаа гэнэ. Маш их ядарсан учир биеийн байдал тааруухан, орос эмч нарын зөвлөсний дагуу эм ууж, сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж.
С.Цэлмэг