“Хүн барби” хэмээн алдаршсан Украины модел Валериа Люкяанова гэрийнхээ үүдэнд үл таних этгээдүүдийн халдлагад өртжээ.
Өдгөө 28 настай модел бүсгүйг хоёр жилийн өмнөөс элдвээр заналхийлэн доромжлох хүмүүс ихэссэн ба бусдаас гаж амьтан гэж үзэн ядах хүмүүс ч олон байдаг байна.
Одесса хотын цагдаагийн газрыхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Өөрийнхөө хөхнөөс бусдыг төрөлхийн хэмээн нэрлэдэг Валериа Люкяанова одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Т.АНУ