ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх бакалаврын зэрэг олгох “Сэтгүүлч” коллежийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, дээд боловсролын байгууллагын зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд урьж байна. “Сэтгүүлч” коллежийн гүйцэтгэх захирлын албан тушаалд өрсөлдөгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– Боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухаан болон бизнесийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /Америк, Австрали, баруун европын аль нэг улс оронд хамгаалсан бол давуу тал болно/.
– Төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх чадвартай
– Баг хамт олныг удирдах ба хамтарч ажиллах туршлагатай
– Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
Бүрдүүлэх материал:
– Бакалавр, магистр ба түүнээс дээш зэргийн диплом, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт /хоёр хүний/
– CV
– Тус сургуулийн бизнесийн чадавхийг дээшлүүлэх, хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
Сонгон шалгаруулалтын материалыг 2014 оны 12 дугаар сарын 1 хүртэл Хэвлэлийн Хүрээлэнгийн 313 тоот өрөөнд хүлээж авна. Лавлах утас: 350002