Бельгийн Засгийн газраас Европын холбооны шаардлагын дагуу тэтгэвэрт гарах насыг нэмж, цалин, хөлсийг царцаан, төрийн албаныхныг цомхотгох арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Гэвч Бельгийн ард иргэд Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг хүчтэй эсэргүүцсэн байна. Бельгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр /ХI.6/ 100 мянга орчим хүн Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж, цагдпаа нартай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний үеэр жагсагчид хэд хэдэн автомашиныг галдан шатааж, цагдаа нарын өөдөөс атозамын хучлагын чулуу, шатамхай бодистой лонх шидэж танхайрсан аж. Харин цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглажээ. Мөргөлдөөний улмаас 14 хүн гэмтэж бэртсэн байна. Жагсагчдын дунд төмрийн үйлдвэр, боомтын ажилчид, багш, эмч нар байсан гэнэ.
Үүний зэрэгцээ Бельгийн Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин Бельгийн Ерөнхий сайд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй яриа хэлцлийг эхлүүлээд буй гэнэ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА