Өргөн хүрээнд хэмээн онцлохын учир нь тус сумынхан энэ үеэр Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн 22 сургуулиас математикийн мэдлэг оюунаараа уралдахаар ирсэн 500 гаруй багш, сурагчдын “хөл”-д даруулсан байна. Жил бүр улсын математикийн олимпиадыг сум, сургууль, аймгаас үе шатаар шалгаруулан зохион байгуулдаг байсаар байтал уулзвар бүсийн хэмжээнд ингэж явуулах нь өнгөцхөн санахад ач холбогдол багатай илүүц ажил мэт бодогдовч ургуулан бодоод үзэхээр улсын олимпиадаас ч чухал ач холбогдолтой гэж үзэж болно. Тийм ч учраас хил залгаа зэргэлдээх буюу уулзвар бүсийн аймаг, сумын математикчдыг даллан дууддаг арга хэмжээ болоод байна.
Улсын олимпиадад оролцохын тулд эхлээд зөвхөн сургуульдаа хэн математикаар илүү нь тодорч дараа нь аймагтаа оролцдог бол уулзвар бүсийн олимпиадаар өөрийн аймгийн зэргэлдээх сумдаар зогсохгүй Орхон, Өвөрхангай, Төв, Архангайн ойролцоох сумдын сургуулиудын үе тэнгийнхэнтэйгээ чансаагаа сорилцох боломж олгодгоороо чухал ач холбогдолтой гэж олзуурхдаг болжээ. Мөн багүт нар математикийн хичээл заах арга барилын ур чадвараараа уралдана.
Уулзвар бүсийн олимпиад 15 жилийн өмнө анх эхлэлээ тавьсан түүхээс цухас өгүүлэхэд Рашаант сумын сургуулийн хичээлийн эрхлэгч С.Энхбаатар санаа бодол нэгтэй аймгийн боловсрол, соёлын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Дайвий-Од, мөн хил залгаа Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн багш Б.Сандагдорж нартай ярилцан зөвлөж байгаад энэ олимпиадыг зохион байгуулахаар шийдэж дунд орчим буюу уулзварт нь байрладгаар Рашаант суманд төвлөрэн цуглардаг байхаар товлосон байна. Олимпиадыг санаачлагчид нь их дээд сургууль болон УБ хотын зарим сургуульд шилэгдэж уригдан Б.Сандагдорж МУБИС-ийн дэд захирлаар, мөн Н.Дайвий-Од сургуулийн математик-статистикийн сургуулийн тэнхимын эрхлэгчээр, С.Энхбаатар “Шинэ үе” сургуульд багшаар ажиллаж Б.Сандагдорж, Н.Дайвий-Од нар доктор болжээ.
2001 оноос эхлэн энэ олимпиадыг аймгийн Засаг даргын нэрэмжит болгосон нь орон нутгийн төр захиргааны байгууллага ихээхэн үнэлж, нэр хүндийг нь дээшлүүлэхэд анхаарч ирсний илэрхийлэл юм. Энэхүү нэрэмжит олимпиадынхаа өнөө жилийн ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Оюунбат биечлэн оролцож газар газраас ирсэн матетатикчдад талархал дэвшүүлсний дээр бүс нутгийн хэмжээний сургуулиудын багш сурагчид матетатикийн мэдлэг чадвараараа уралдах боломжийн нээж өгсөн санаачлагчдын нэг МУБИС-ийн эдийн засаг, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор Б.Сандагдоржийг аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнав. Тэрээр уулзвар бүсийн олимпиадын ерөнхий шүүгчээр 15 дахь жилдээ ажиллажээ. Доктороор шүүлгэсэнэнэ удаагийн уулзвар бүсийн математикчдаас 90 нь шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулсны дээр нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн “Мэргэд” сургууль нэг, Архангай аймгийн “Хүмүүн-I”, Өвөрхангай аймгийн математикийн гүнзшийрүүлсэн сургалттай Хар хорин сумын сургууль хоёр, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн I ба IV сургууль гуравдугаар байр эзэлсэн байна.