Индонезид 40 мянган жилийн өмнө зурсан хадны зураг олдсон байна.
Хадны зургийг зөвхөн европчууд эхэлж зураагүй юм байна. Тэдэнтэй цуг агуйд эртний индонезүүд зурж эхэлсэн ажээ. Индонезийн арлуудын агуйнаас тун энгийн хадны сүг зургууд олдсон байна. Энэ олдворууд дэлхийн аль хэсэгт орчин цагийн хүний хийсвэр сэтгэлгээний урлаг хөгжиж ирсэн тухай хуучин ойлголтыг ганхуулж эхэлсэн байна.
Сараачиж эхэлсэн Неандертал.
Гибралтарийн хоолойн арлаас олдсон зураг Европоос шахагдсан неандерталууд тийм ч их тэнэгүүд биш байжээ гэдгийг баталлаа.
Нилээд сүүл үе хүртэл Францын Шове агуйгаас олдсон 40 мянга орчим жилийн өмнө зурагдсан гэж тогтоогдсон амьтадын гайхамшигтай дүрснүүд хадны уран зургийн дэлхийд жишиг болох олдвор гэж тооцогдсоор иржээ. Яг ийм гайхамшигтай хадны зургууд дэлхийн өөр өөр өнцгөөс олдохгүй байгаад эрдэмтэд гайхдаг байжээ. Жишээ нь тавин мянган жилийн өмнөөс хүмүүс суурьшиж ирсэн Өмнөд Азиас яагаад ийм түүхэн зураг олдохгүй байна хэмээн хэлэлцэж байв. Индонезийн Марас агуйн зургуудыг бүүр 1950-иад оны үед олсон юм байна. Тэр зургууд дээр хүмүүс гараа хананд наагаад дараа нь тойруулан шингэн будаг цацдаг байжээ. Түүнээс гадна, тэнд бас хэд хэдэн эндэмик амьтадын зураг байжээ. Жишээ нь Сулавеси болон ойролцоох арлууд дээр амьдардаг байсан бабируссы (гахай-буга) –н зураг байна. Эрдэмтэд халуун орны хурдан хатах арилах нөхцөлд эртний сүг зургууд хадгалагдаж чадахгүй гэж үзэж байсан учраас энэ зургуудыг арван мянгаас дээш насгүй гэж үзсээр тавиад жил болжээ.
Хамгийн эртний хүмүүсийн туршилтууд неандарталууд мах бага иддэг, харин ногоо их иддэг байсныг тодруулж өгсөн байна.
Агуйн ханаар урсах эрдэс бодисоор дүүрэн ус нь агуйн хананд урантай холимог кальциийн урсгалыг үлдээдэг байна. Энэ урсгал нь ханын зургийг бүрхэн хадгалдаг аж. Урантай холимог кальцийн урсгалын тогтмол нь хорогдож элэгддээгүй учраас ханын зургийн насыг тогтоож болох ажээ.
Австралийн Гриффитагийн их сургуулийн Максим Оберийн удирдсан эрдэмтэд энэ аргыг хэрэглэн нэгэн гарын зургаас арван мм урсгалын бүрхмэлийг хуулан авч чадсан байна. Тэдний хийсэн дүгнэлтүүд NATURE сэтгүүлд хэвлэгдэж судлаачдын гайхшралийг төрүүлжээ.
Эртний хүмүүс энэ хананд гараа 39 900 жилийн өмнө “ наалдуулж” байсан бөгөөд гахай-буга болон үл ойлгогдох амьтадын зураг 35 400 гаас 35700 жилийн өмнө зурагдсан нь тогтоогджээ. Энэхүү нээлт нь индонезуудын урласан гарын зургийг эртний хүмүүсийг зурсан эртний Европын зургуудтай болон саяхан мэдэгдсэн неандарталуудын Гибралтар дахь зургуудтай нэгэн эгнээнд тавьсан байна.
Францын өмнөд хэсэг дэх нэгэн арлаас хамгийн эртний хадны сүг зураг олдсон байна. Энэ зураг дээрх амьтад, билиг тэмдгүүд…. 37 мянган жилийн настай…..
“Хадны зураг бол одоогийн хүний үүсэн бий болсон болон хийсвэр сэтгэлгээний анхны илрэл юм” гэж хамтран судлагч Томас Сутикн тайлбарласан байна. Изотопын судалгаа хийсэн Энтони Доссетогийн хэлснээр бол европчууд агуйн хананд зураг зурж, өөрсдийгөө илэрхийлж байсан бол Дэлхийн нөгөө өнцөгт хүмүүс бас л адилхан зураас татан зурж, сэтгэж байжээ.”Европчууд хийсвэр сэтгэлгээг анхлан хөгжүүлсэн гэж одоо бол хэлж чадахгүй ээ, тэд нар анхдагчийнхаа титмийг Индонезийн эртний хүмүүстэй хуваалцах болно” гэж нэмж хэлжээ.
Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс нэгэн цаг үед нэгэн зэрэг зурж, хийсвэрлэн сэтгэж эхэлсэн байна гэдгийг эрдэмтэд нотолж байна. Эсвэл Африкийг хэдэн арван мянган жилийн өмнө орхиж одсон анхны хүмүүс (Homo Sapiens)-ийн дунд ч үүссэн байж мэднэ. Хэрвээ тийм бол хүмүүсийн амьтадыг зурах урлаг бүүр ч олон жилийн эртний үндэстэй байх болно.
Орчуулсан: Ж.ОЮУНЦЭЦЭГ