Зөвхөн урилга, заллагатай арга хэмжээний хэвшмэл зочдыг бус хаа сайгүй “бүгэх” олны танил эрхмүүдийг байгаа газарт нь “онилох”-ын тулд халуунд халж, хүйтэнд хөрөн байж авсан папараци зургуудаар уншигчдаа алмайруулдаг “Соронз” сэтгүүлийн 108 дахь дугаарын дуулиан задарлаа.
Шинэ дугаарын хамгийн дуулиант мэдээ мэдээллүүд!
АТГ-ын дарга Б.Хурц өвөө болгосон Э.Золзаяагийн талаарх нууц баримт, дэлхийн даяар аюулын харанга “дэлдээд” буй эбола вирусээс тэргүүн баячууд 100,000$-ын байгалийн чулуугаар хамгаалт хийлгэх боллоо, “Үлэмж” ХХК-ийн захирал С.Батмөнхийн эхнэр Дэлгэрмаагийн хорьж болдоггүй хорин насыг тунхагласан дуу алдам папараци зураг, УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Наранхүү нар “Budda vista”-д Оросын зөн билэгч Мехди, Монгол хуврагуудаас номын дуу сонсож, ирээдүйгээ тольдуулж буй торгон агшин, Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангайн онцолсон орос эхнэр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, “Монгол банк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргал хоёрын нууцхан уулзаж тохирсон “ханцуй доторх наймаа” юу байв, хөтлөгч Т.Өөдөө ээж болсон энгийн төрхөндөө ширхэг ч будаг “нялахгүй” зэрэг дуулиант мэдээллүүдийг папараци зургаар баримтжуулан хүргэж байна.
Цагийн үеийн“гол дүр”-үүдийн сэтгэлийн үгс!
Б.Буянжаргал: Барж идэхээргүй хөрөнгөтэй би покерт донтоно гэж байхгүй! Ази Номхон далайн покерын аварга казиногийн ертөнцийн нууцыг дэлгэж, хувийн амьдралаа нээсэн дуулиант ярилцлага.
Мисс И.Төгсөө: Давхраа, “тарга” хоёр минь надаас миссийн титмийг булаалаа! “Miss Mongolia” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон ч титмийн эзэн болж чадаагүй түүний сэтгэлийн үгс, хатуухан шүүмжлэл дүүрэн халуун яриа зэрэг багтсан.
Хамгийн анхдагч, шуурхай гэх алдраа дугаар бүрээрээ баталсан “Соронз” сэтгүүлийн хачирхмаар содон, хачин дуулиант мэдээллийн буухианд амжиж нэгдээрэй.
“Соронз” таныг соронз мэт татах болно!