Испанид орон нутгийн сонгууль ажилгүйдэл болон Засгийн газраас явуулж буй эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарсан эгзэгтэй үед болж буй юм. Мадридын төв талбайд ажилгүй олон залуус эсэргүүцэн жагсч, бусад хотуудад ч мөн жагсаал цуглаан гарсан билээ. Ерөнхий сайд Запатеро гурван жил үргэлжилж буй эдийн засгийн хямрал сонгуульд нөлөөлсөн гэж үзсэн байна.
Тэрбээр “Сонгуулийн үр дүн бол ажлын байрыг үгүй хийж, иргэдийн сэтгэл зүйг өөрчилж буй эдийн засгийн хямралын үр дагавар. Испаничууд түүхэндээ маш хэцүү цаг үетэй тулгараад байна.” гэжээ. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусах хүртэл ажлын байр шинээр бий болгох шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Сонгуульд ялалт байгуулсан Испаний Ардын намыг дэмжигчид сонгуулийн сүүлийн саналыг тоолж дуусахад Мадрид дахь намын төв байрны гадаа баярын жагсаал хийсэн байна.
Тус нам Испанийн 13 мужид ялалт байгуулснаас Социалистууд үргэлж ялдаг мужаас ч цойлон гарч иржээ. Орон нутгийн сонгуульд хоёр сая санал авч ялалт байгуулсан Испанийн Ардын нам 2007 онд 150,000 санал авч байсан юм.
Испани Евро бүсийн орнууд дундаас ажилгүйдлийн төвшингөөр толгой цохиж байгаа бөгөөд ажилгүйчүүдийн 45 хувь нь залуучууд ажээ.