Хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ

Монгол дахь Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар ХЭҮК-ийн удирдлагуудтай өнөөдөр уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Уулзалтад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ажлын алба, ЕХ-ны хамтын ажиллагааны газар, Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн газруудын тэргүүн зэрэг 28 зочин оролцжээ.

Европын холбоо нь манай улсад хүний эрхийн чиглэлээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүйсийн тэгш байдал, эрх нь хязгаарлагдсан хүмүүс, хүний эрхийн боловсрол, эмэгтэйчүүд, хүүхэд, ЛГБТ хүмүүсийн эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан хүний эрхийн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдрийн уулзалтаар хөндөгдсөн хүний эрхийн асуудлыг ирэх жилийн төслийн сонгон шалгаруулалтад тусгах, цаашдаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарахаа Европын холбооны төлөөлөл илэрхийлжээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж