Эболагийн вакцин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Эболагийн вакцин бүтээжээ

АНУ-ын эрдэмтдийн гарган авсан эбола вирусын эсрэг вакциныг туршиж эхэлжээ. Швейцарийн эмч мэргэжилтнүүд америк эрдэмтдийн гарган авсан хоёр төрлийн вакциныг сайн дурын өвчтөнгүүд дээр туршиж байна. Туршилт өнгөрсөн баасан гарагт эхэлсэн бөгөөд 120 сайн дурын өвчтөнгүүдийг хамруулах аж. Туршилтад хамрагдах хүсэлтэй өвчтөнгүүдийг интернэтээр хайж байгаа бөгөөд одоогийн байдлаар найман хүн дээр туршилтын тарилгыг хийгээд байгаа юм байна.

Үр дүнгийн хувьд ирэх жилийн нэгдүгээр сард тодорхой болох гэнэ. 18-65 насны хүмүүс туршилтад хамрагдах боломжтой юм байна. Харин жирэмсэн эхчүүд,  хүнд өвчтэй хүмүүс туршилтад хамрагдах боломжгүй аж.  Үхлийн гэх тодотголтой эбола вирусын халдвар авсан тохиолдол хамгийн сүүлд авсан мэдээгээр 13.8 мянгийг давж, тэдний 5000 нь харамсалтайгаар амиа алдаж, үүний цаана хэдэн мянган хүүхэд өнчирч үлдээд байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж