Ямайкийн хөнгөн атлетикч, дэлхийн хамгийн хурдан гүйдэг тамирчин Усайн Болтыг улсынх нь хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч нь шигшээ багтаа дууджээ. Дасгалжуулагч Винфрид Шефер Ж.Болтыг хөлбөмбөгийн эвсэлтэй, тэгээд ч 100, 200 метрт хэнд ч гүйцэгдэхгүй чадварыг нь багтаа ашиглахаар ийн дуудсан гэнэ.
Гэхдээ олимпийн зургаан удаагийн аварга алдарт гүйгч хөлбөмбөгийн багийн дуудлагыг хүлээн авах эсэх нь одоогоор тодорхой бус байгаа ажээ.
С.Болд
Эх сурвалж: http://gereg.mn