Авто, мотоспортынхны гол уралдаанууд болдог Морингийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын автомастеруудын холбоо энэ өдрүүдэд “Батжандаг мастер кросс” уралдааныг амжилттай зохион байгуулсан бол Монголын автомашин, мотоциклийн спортын холбоон “Enduro-76” мотоциклийн уралдааныг нээлттэй хэлбэрээр явууллаа. Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо, “Шунхлай” групптэй хамтран зохион байгуулсан мотоциклийн “Enduro-76” нээлттэй уралдаанд 14 тамирчин оролцож, хоёр гарааны нийлбэр дүнгээр залуу тамирчин Н.Төртогтох тэргүүлжээ. Харин удаах байрт мотоспортын дэд мастер А.Дашдорж , Э.Баяржаргал нар шалгарсан байна.
С.Цэлмэг