Месси Аваргуудын лигт 71 гоол оруулж, Раулын рекордыг давтлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Месси Аваргуудын лигт 71 гоол оруулж, Раулын рекордыг давтлаа

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болсон. Энэ тойрогт Испанийн алдарт “Барселона” клуб Голландын “Аякс” клубын талбайд зочилж, 2:0-ээр буулгаж авсан юм. Энэ тоглолтод “Барса”-гийн супер од Месси хоёр гоол оруулснаар Аваргуудын лигт 71 дэх гоолоо оруулж, “Реал”-ын домогт тамирчин Раулын рекордтай зэрэгцэж ирлээ. 

Тэрбээр дараагийн тойрогт ердөө ганцхан гоол оруулахад шинэ рекорд тогтоох юм. Мөн “Реал”-ын супер од Роналдо 70 гоолтой байгаа. Ердөө хоёр гоол оруулахад Раулын рекордыг эвдэнэ. Энэ хоёр тоглогч Аваргуудын лигт оруулсан гоолын тоог хэд хүргэх нь сонирхолтой асуулт хэвээр үлдэж байгаа юм.

Тэгвэл Раулын рекордтой зэрэгцэж ирсэн Месси “Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай үе. Гэхдээ Раулын рекортой зэрэгцэж ирсэн гэхээсээ илүү манай баг хасагдах шатанд шалгарах боломжтой болж, гурван оноо авсан нь сайн хэрэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: /www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж