Т.Латифт хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Т.Латифт хүндэтгэл үзүүлнэ

Хошин урлагийн нэрт төлөөлөгч алиалагч, жүжигчин Т.Латифийн нэрэмжит “Латиф сан”-гийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж буй. Хүндэтгэлийн тоглолт арваннэгдүгээр сарын 8-нд Монголын хүүхдийн ордонд болох юм байна. Гурван жилийн өмнө Т.Латифын хүү Байзада аавынхаа нэрэмжит санг байгуулснаа зарлаж есдүгээр сарын 22-нд нээлтийг нь хийж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тус сангийнхан урлагийн салбарт өөрийн хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайлбал Монгол орныхоо 21 аймаг, 300 гаруй сумдаар аялан тоглолт хийж, авьяаслаг хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлсэн байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж