&#34Миами Хит&#34 дахин хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

&#34Миами Хит&#34 дахин хожигдлоо

2014-2015 оны улирлын НБА-гийн талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Өчигдөр талбай дээрээ Хьюстон Рокетс багт хожигдсон Миами Хит өнөөдөр Шарлот Бобкетсийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 44-46 харьцаагаар Бобкетс тэргүүлсэн бол гуравдугаар үед талбайд эзэн өрсөлдөгчөөсөө найман оноог илүү авч чадсанаар 62-72 харьцаагаар илүүрхжээ. Гэвч дөрөвдүгээр үед Хит дөрөв болгож ойртуулсан ч 89-96 харьцаагаар хожигдлоо. Тус тоглолтод Ол Жейфэрсон энэ улирлын хамгийн их оноо буюу 28 оноо, 10 самбараас бөмбөг авсан бол Кемба Уалкэр 18 оноог авч тусалжээ. Харин эсрэг багаас Дуэйн Уэйд 25 оноо, Крис Бош 23 оноог авч багаа тэргүүлжээ.

Миами Хит эхний гурван тоглолтодоо дарааллан ялж Дорнод бүсийг тэргүүлж байсан бол сүүлийн хоёр тоглолтодоо ялагдснаар бүсдээ 4-рт байрт бичигдсэн бол Шарлот Бобкетс 2 хожил, 3 хожигдолтойгоор Дорнод бүсийн 7-рт бичигдэж байна.

Бусад тоглолтууд
Миами Хит 89-96 Шарлот Бобкетс
Орлонло Межик 9189 Филадельфи 76
Торонто Репторс 110-107 Бостон Селтикс
Минасато Тембэруолвз 98-91 Бруклин Нетс
Нью-Иорк Никс 95-98 Детройт Пистонс
Чикаго Буллз 95-86 Милоуки Багс
Индиана Пэйсэрс 94-96 Вашингтон Уйзардс /нэмэлт цагт/
Атланта Хаукс 92-94 Сан-Антонио Спөрс
Мемфис Гриззлис 102-91 Финикс Санс
Клевленд Кавалерс 100-102 Юта Жазз
Дэнвэр Наггетс Сакермэнто Кингс
Лос Анжелес Клиппэрс Голден Стейт Уорриорс

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж