Хүсэл зорилгоо нэгтгэгчид юү хүсэв?

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Хүсэл зорилгоо нэгтгэгчид юү хүсэв?

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэг Х.Бат-Ялалт тэргүүтэй “Хүсэл зорилгоо нэгтгэе” хэмээх төрийн бус байгууллага байгуулсан билээ. Харин өнөөдөр тус байгууллагаас хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь Засгийн газрын тэргүүн унасан учраас дараагийн ерөнхий сайдтай хамтран ажиллана, улс орныхоо төлөө юм хийдэг хүн гараасай хэмээн хүсч байгаа аж. Мөн иргэдийн төрд тавих хяналтыг ч дээшлүүлэх хүсэлтэй гэнэ.

Харамсалтай нь тэдний зорилго өөр бололтой. Бололтой ч гэж дээ, тийм гэдгээ ил тодоор өөрсдөө хэлнэ лээ. Тэдэнд улс эх орныхоо төлөө дорвитой зүйл хийхгүй, хэтэрхий их ууж идэж байгаа улс төрчидтэй улс төрд л орж байж тэмцэх зам үлдсэн байна. Тиймээс ч 2016 оны сонгуульд улс төрийн нам байгуулж, зарим нэгийгээ УИХ-д сойхоор болж. Иргэний нийгэмээс, жаахан муухайгаар хэлэхэд гудамжны улс төрөөс УИХ-ын зөөлөн суудалд тухалсан хэд хэдэн эрхэм бий. Тэгвэл тэднийг ч өөрсдөө нь урвасан гэж “Хүсэл зорилгоо нэгтгэе”-ийнхэн үздэг байна. Харин “Та бүхэн УИХ-д гараад бусдынхаа араас орохгүй гэдгээ яаж батлах вэ?” гэсэн асуултад хамгийн сонгодог хариулт болох “Цаг хугацаа харуулна” гэв. Ямартаа ч Х.Бат-Ялалт тэргүүтэй, Г.Алтанцэцэг гэх мэтийн удаатай өнөөгийн иргэний нийгмийн төлөөллүүдийн хамгийн том “ХҮСЭЛ” бол УИХ-ын зөөлөн суудал бололтой. Гэсэн ч тэдний энэ хүсэл биелэх эсэхийг ард түмэн шийдэх билээ.

Т.ДАРХАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж