Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг дэмжжээ

Хот, хөдөөгийн Боловсрол, соёлын газрын дарга нар Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг дэмжиж, цаашид үргэлжлэх ёстой бодлого хэмээн санал нэгджээ. Тэд боловсролын чанарын шинэчлэлийн асуудлаар гурван  өдөр хуралдаж байгаа бөгөөд дараагийн Засгийн газрын үед ч бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үргэлжлүүлж авч үлдэх хэрэгтэй гэж үзсэн учраас байнгын хороо, УИХ-д өргөх бичиг барихаар болсон байна.

Харин энэ асуудлаар өнөөдөр 11:00 цагаас ШУТИС-ийн номын сангийн 6 давхарт хэлэлцүүлэг хийхээр болжээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж