Сүмо бөхийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Сүмо бөхийн УАШТ болно

Насанд хүрэгчид, залуучуудын сүмо бөхийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн  арваннэгдүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох ажээ.

Монголын сүмо бөхийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Кёкүшю групп” ажиллаж байна.

Монгол улсад Сүмо бөхийг сурталчлан дэлгэрүүлэх, Сүмо бөхөөр хичээллэгчдийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой УАШТ-д аймаг, дүүргийн Спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харьяалалгүй тамирчид оролцох юм.

 

 

Насны ангилал:

1. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-с дээш нас. /1995.12.31-нээс өмнө төрсөн/

2. Залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15-18 нас.  /1996.01.01-1999.12.31/

Жингийн ангилал:

1. Насанд хүрэгчдийн эрэгтэй: -85кг, -115кг, +115кг, Үнэмлэхүй

2. Насанд хүрэгчдийн эмэгтэй: -65кг, -80кг, +80кг, Үнэмлэхүй

3. Залуучуудын эрэгтэй: -85кг, -100кг, +100кг, Үнэмлэхүй

4. Залуучуудын эмэгтэй: -60кг, -75кг, +75кг, Үнэмлэхүй

Тэмцээний дүрэм:

1. УАШТ нь Олон улсын Сүмобөхийн холбооны дүрмийн дагуу зохион байгуулагдана.

2. Тэмцээний оноолтыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний кодексийн дагуу сугалаагаар хийнэ. УАШТ олон жил тасарсан учир групп хэсэг толгойлох тамирчдыг тив дэлхийд үзүүлсэн амжилтаар эрэмбэлж хэсэгт хуваана. /Хэрэв залуучуудын ангилалд тив дэлхийд амжилт үзүүлсэн тамирчин насанд хүрэгчдийн ангилалд барилдах бол амжилтыг тооцохгүйг анхаарна уу./

3. Тэмцээнд оролцогчид нь сүмо бөхийн өмсгөл мавашиг өөрсдөө бэлтгэн оролцоно. Мавашигүй тамирчид нь МСБХ-оос мавашиг худалдан авч болно.

4. Тамирчид нь мавашиний дотуур зөвхөн хар өнгийн иртүүз өмсөж болно.

Тэмцээний бүртгэл:

Тэмцээнд оролцох баг, тамирчид нь МСБХ-оос албан ёсны бүртгэлийн хуудсыг авч бөглөн 2014 оны 11-р сарын 1-аас өмнө өөрийн биеэр МСБХ-ны оффист хүлээлгэн өгөх буюуэлектрон шуудангаар /mongoliansumo@gmail.com/ илгээнэ.

Хөдөө орон нутгийн баг, тамирчид тэмцээний албан ёсны бүртгэлийн хуудсыг ССАЖЯ-ны веб сайтаас татан авах буюу холбооны и-мэйл хаягт хүсэлтээ илгээн хүлээн авч болно.

Хуваарь:

2014.11.06:

Жин үзэх: 10:00-16:00
Сугалаа: 17:00-19:00

2014.11.08:

ЗУАШТ: 09:00-13:00
УАШТ: 14:00-19:00

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж