“Омарын эрэлд” хамтдаа гарахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

“Омарын эрэлд” хамтдаа гарахад бэлэн үү?

“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалд инээдмийн уран сайхны кино өнөөдөр/11.06/ нээлтээ хийх юм. Киноны нээлт "Өргөө", "Тэнгис", "Соёмбо" кино театруудад болно.

Уг киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон байна.

“Омарын эрэлд” киноны зураг авалт эхэлсэн цагаас эхлэн жүжигчин Цоомоо өөрийн цахим хуудаснаа кино бол хамтын бүтээл хэмээж кинондоо тусалсан бүхий л уран бүтээлч, хамт олон, найз нөхдийнхөө зургийг цувралаар оруулсаар байгаа юм. Мөн тус киноны зураг авалтыг 40 хувийг БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр авснаараа онцлог юм.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж