Өнөөдөр билгийн тооллын намрын адаг сарын шинийн 15-ны өдөр тохиож байна. Намрын адаг сарын дүйчин өдөрт зориулж Гандантэгчэнлин хийд өглөөний 09.00 цагаас өдрийн 15.00 цаг хүртэл "Сандуйн Жүд" номыг хурах ажээ. "Сандуй буюу Нууцын Хураангуй" хэмээх энэхүү номонд Бурханы шашин хураагддаг учир энэхүү номыг ихэд онцгойлон шүтэж биширсээр иржээ. Үүний нэг илрэл нь билэг оюунт өвөг дээдэс маань тус номыг мөнгөн хуудасыг товойлгон алтаар бүрж, шүр сувд зэрэг эрдэнэсээр чимэглэн урлан бүтээсэн байдаг юм. Энэ гайхамшигт бүтээл өдгөө Дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
"Сандуйн Жүд" уншсан хүний салхин доогуур гарахад нүгэл хилэнц ариусч байдаг хэмээх ба тус ном нь гэнэтийн осол аваар, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигуртай тул судрыг үргэлж биедээ авч яван, "Сандуйн Жүд"-ийн хураангуйг сүсэглэн бишрэн уншиж явдаг байжээ.
Сар бүрийн билгийн тооллын 8, 15, 25, 30- ны өдрүүдэд дүйчин өдрүүд тохиож, энэ өдрүүдэд үйлдсэн буян бузгай их арвиждаг тул эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлэнд шамддаг уламжлалтай юм. Энэ өдөр махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг ёсон ч бий.
Д.ЦЭЦ