ҮЗХ-г ээлжит бусаар хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

ҮЗХ-г ээлжит бусаар хуралдуулна

Өчигдөр орой Төрийн ордноо Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн “түргэн жагсаал”-д дуудагдан хуралдаж, намын  Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах товыг  тогтоожээ. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй бөгөөд хөдөө орон нутгийн зарим гишүүд Улаанбаатарын зүг хөлгийн жолоог хэдийнээ эргүүлсэн байна. Харин алслагдсан аймаг, орон нутгийнхан ҮЗХ-ны гишүүд  хуралдаа амжиж ирэх үү гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр мэдээлэхдээ “Арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг тогтлоо. Мөн ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Ээлжит бус хуралдаанаар цаг үеийн асуудалд улс төрийн дүгнэлт хийх болно” хэмээсэн юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж