Ирвэсийн үржил Алтайд тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ирвэсийн үржил Алтайд тогтвортой байна

Олон
улсын экологичдын хэсэг Монголтой хил залгаа Алтайд 10-12 ирвэс байгааг
тогтоосон байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Оросын
салбараас мэдээлжээ. Муурын төрлийн амьтдаас ирвэс хамгийн бага
судлагдсан. Төрлийн тоо толгой бага, амьдрах орчинд нь хүрэхэд хэцүү
учраас энэ төрлийн судалгаа орхигдсон байна.
Мэргэжилтнүүдийн
яриагаар ирвэс Мон­голын Цагаан шувуут, Оросын Чихачевын нуруугаар
амьдардаг гэнэ. Тэр нь баруун Монголын ирвэсийн үржил хөгжлийн гол нутаг
ажээ.

Ирвэс судлах энэ ажиллагаанд Оросын Алтайн дархан газар,
Монголын Шинжлэх ухааны академийн биологийн институтын болон телевизийн
студийн ажилтнууд оролцсон байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж