Тамхичин эмэгтэйчүүд хавдарт өртөмтгий

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Тамхичин эмэгтэйчүүд хавдарт өртөмтгий

Удаан хугацаагаар тамхи татсан эмэгтэйчүүд уушги, гэдэс, хөхний хорт хавдраар өвчллөх магадлал тун өндөр байдгийг судлаачид туршилтаар баталлаа. Тамхи огт татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад тамхичдад хөхний хавдрын эрсдэл 60 хувиар илүү байжээ. Тодруулбал 15-35 жил тамхи татсан эмэгтэйчүүд энэ эрсдэлтэй бүлэгт хамаарна. Харин 15-аас доош жил татсан эмэгтэйчүүдэд энэ эрсдэл тун бага байлаа.


Уушгины хавдар тусах магадлал дээрх эрсдэлтэй бүлгийн эмэгтэйчүүдэд тамхигүйчүүдээс 13 дахин өндөр байв. Ялангуяа эцэг, эхийнх нь хэн нэгэн хорт хавдраар өвчилж байсан бол тамхи удамшиж ирсэн тэр эрсдэлийг улам өндөр болгох аюултайг судлаачид анхааруулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж