Ардын урлагийн наадмын бүсийн шалгаруулалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ардын урлагийн наадмын бүсийн шалгаруулалт өндөрлөв

Нийслэлийн зургаан дүүргийн ардын билэг авьяастнууд оролцсон Ардын урлагийн Их наадмын бүсийн шалгаруулалт 2011 оны тавдугаар сарын 19-21-ний боллоо. Ардын язгуур урлаг, гар урлал гэсэн төрлүүдээр явагдсан шалгаруулалтад нийслэлийн зургаан дүүргээс 100 гаруй иргэн шалгарснаас Хан-Уул дүүргийн 25 иргэн авьяас билгээрээ шалгарч Улсын шалгаруулалтад оролцох батламж гардан авлаа. Шалгаруулалтын хаалтын ажиллагаанд Ардын урлагийн Их наадмыг зохион байгуулах хорооны дарга, Соёл урлагийн хорооны дарга, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга, УГЗ Ц.Пүрэвхүү, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Н.Энхтүвшин, УГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа болон бусад албаны хүмүүс, соёл урлагийн төлөөлөл оролцсон байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж