Гучин жилд 421 сая шувуу хорогджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Гучин жилд 421 сая шувуу хорогджээ

Одоо Европын шувуудын тоо 30 жилийн өмнөхөөс 421 саяар багаслаа гэж The Independent сонин судалгаанд үндэслэн бичив.


Эдгээр тооны 90 хувь нь ихээхэн  дэлгэрсэн байсан шувууд гэнэ. Тэдний тоонд бор шувуу, гургалдай, саарал ногтруу, турлиах зэрэг багтаж байна.

 


Эксетерийн их сургуулийн судлаачдын нэг болох доктора Ричард Ингер хэлэхдээ “Маш ихээр тархсан шувуудын тоо хорогдож байгаа нь түгшүүр  төрүүлж байна. Эдгээр шувууд нь хүнд хамгийн их ашиг тус авчирч байсан” гэжээ. Шувуудын ийм хорогдол хүний нийгэмд хор хөнөөлтэй гэж  тэр анхааруулж байна.

 


Гучин жилийн дотор намгийн сар, хэрээ,  өрөвтас, тас зэргийн ховор шувууд хамгаалалтад орсны улмаас харин өссөн  байна.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж