Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А хэсгийг тэргүүлж байгаа Испанийн “Атлетико Мадрид” клуб дөрөвдүгээр тойрогт “Мальме” клубын талбайд зочлон тоглож, 0:2-оор буулгаж авсанаар есөн оноотой болж, хэсгээсээ гарах боломж өндөртэй боллоо.
Тоглолтын 30 дахь минутад Коке гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 78 дахь минутад Раул Гарсия нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирсан юм.
Тэгвэл нөгөө талд Италийн алдарт “Ювентус” клуб талбай дээрээ Грекийн “Олимпиакос” клубыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авсанаар зургаан оноотой болж, хэсгээсээ гарах боломжоо хадгалж үлдлээ.
Тоглолтын 21 дэх минутад Пирло гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 24 дэх минутад Ботиа хариуг нь барив. Улмаар 61 дэх минутад Ндинга гоолдож, “Олимпиакос” тэргүүлж эхэлсэн. Харамсалтай нь 65 дахь минутад Хименес өөрийнхөө хаалганд гоол оруулж, “Ювентус”-д тус хүргэсэн. Түүнээс ердөө нэг минутын дараа Погба гоолдсоноор багтаа тун чухал гурван оноог авчирлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn