Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар “огцруулах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.
Тэгвэл яг одоо УИХ-ын чуулган хуралдаж эхлээд байна. Хуралдааны эхэнд гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг танилцуулж байна.
С.ОТГОН