Украины зүүн хэсэгт армийн хүчээ зузаатгахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Украины зүүн хэсэгт армийн хүчээ зузаатгахыг үүрэгдэв

Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко армийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ зүүн, өмнөд хэсгийн хотуудад дахин бослого, үймээн гарахаас сэргийлэн цэргийн хүчээ зузаатгахыг үүрэгджээ. Украины армийн хүчийг Мариуполь, Бердянск, Харьков, Луганскийн хойд хэсгийн хотуудад төвлөрүүлэхийг зааварчилсан байна. Пётр Порошенко Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчид ОХУ-ын дэмжлэгтэйгээр удахгүй томоохон дайралт хийхээр төлөвлөж буй хэмээн хардаж буй аж.

Александр Захарченко “Донецкийн ардын улс”-ын тэргүүнээр тангараг өргөв

Украины өөрийгөө тунхагласан Донекц, Луганск мужид өнгөрсөн амралтын өдрөөр /ХI.2/ Киевийн Засгийн газраас хараат бусаар нутгийн удирдлагыг сонгох сонгууль явагдсан билээ. Үүнээс үүдээд Пётр Порошенко салан тусгаарлагчидтай өнгөрсөн есдүгээр сард байгуулсан Минскийн энхийн гэрээг цуцалж,  Донецк, Луганскт олгосон онцгой статусаа буцаахыг хүсч байгаа гэнэ. Украины зүүн хэсгийн орон нутгийн сонгуулийн ялсан Донецк, Луганскийн ардын улсын тэргүүлэгчид өчигдөр /ХI.4/ тангарагаа өргөсөн байна. ОХУ-ын зүгээс Украины зүүн хэсгийн орон нутгийн сонгуулийг хүлээн зөвшөөрснөөрөө АНУ болон Барууныхны зүгээс илүү хатуу хориг арга хэмжээтэй нүүр тулах болоод буй юм. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж