Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар “огцруулах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы танхимд гишүүд цуглаж эхлэжээ.
Ирц бүрдсэний дараа чуулган хуралдаж эхлэх бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
С.ОТГОН