Ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд, залуучуудыг тус үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулж мэргэжлийн онцлогоос хамаарсан сургалтын зардал болох 380,000-550,000 төгрөгийг тухайн аж ахуйн нэгжид, хоолны 1000, унааны 500 төгрөгийг суралцагчид олгож гурван сарын хугацаанд ажлын байрандаа сургалт зохион байгуулж ажил олгогчид улмаар өөрийн үндсэн ажилтан болгон авах юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй ажилгүй болон ажил хайж буй иргэд иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс болон НХХЯ-ны www.mswl.gov.mn цахим хуудаснаас оролцож буй аж ахуйн нэгжийн нэрсийг авч, аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн төв биржид /Меркури захын хойно байрлах/ очих, биржийн www.labornet.mn цахим хуудас болон 70121287, 70128786 утсаар бүртгүүлэн үйлдвэр дээрх сургалтад хамрагдах боломжтой гэнэ.
Үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт 2009 онд барилгын 67 аж ахуйн нэгжид 2407 иргэн, замын 14 аж ахуйн нэгжид 560 иргэнийг, уул уурхайн 12 аж ахуйн нэгжид 589 иргэн бэлтгэсэн бол 2010 онд нийслэлийн барилга, замын 50 аж ахуйн нэгжид 1680 иргэнийг, орон нутгийн барилга замын салбарт 22 аж ахуйн 685 иргэнийг, уул уурхайн салбарын 15 аж ахуйн нэгжид 820 иргэнийг хамруулж жил бүр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1.5 тэрбум төгрөгийг үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулсан байна.