Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар “огцруулах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 17 нь оролцсон бөгөөд Н.Алтанхуягийг огцруулна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ, АН-аас Р.Бурмаа /тэрээр өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгч байна хэмээсэн/, Д.Эрдэнэбат /кноп андууран дарсан хэмээн тайлбар хийсэн/, “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга нар санал өгсөн бөгөөд АН-ын таван гишүүн эсрэг санал өгсөн юм.
Б.МАНДАХ
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гишүүд:
Ардчилсан нам:
1. Д.Эрдэнэбат
2. Р.Бурмаа
МАН:
3. М.Энхболд
4. Н.Энхболд
5. Сү.Батболд
6. Су.Батболд
7. Д.Лүндээжанцан
8. Ч.Хүрэлбаатар
9. Д.Дашдорж
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл:
10. Г.Уянга
11. Л.Цог
Ерөнхий сайдыг огцруулахаас татгалзсан гишүүд:
1. Н.Алтанхуяг /АН/
2. А.Бакей /АН/
3. Р.Гончигдорж /АН/
4. Ч.Сайханбилэг /АН/
5. Н.Батцэрэг /"Шударга ёс" эвсэл/
6. С.Дэмбэрэл /ИЗНН/